Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нөхөн сонгуульд нэр дэвшигчид санал тоолох төхөөрөмжийг шалгана

Сонгуулийн автоматжуулсан системийн үйл ажиллагаанд эргэлзэж тээнэгэлзсэн байдлыг арилгах, бүрэн бүтэн байдлыг олон нийтэд нээлттэй харуулах зорилгоор УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд хэрэглэх техник, тоног төхөөрөмжийг шалган турших ажиллагаа эхэллээ. Өнөөдөр, маргааш нам, эвсэл, нэр дэвшигчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ажиглагчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвд ирж, санал тоолох төхөөрөмж, бусад хэрэгслийг тестэлнэ.

Санал тоолох төхөөрөмжийн шалган турших ажиллагаанд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвсэл, нэр дэвшигчдээс өнөөдөр МАН 11, АН 13, Зөв хүн-Электорат эвсэл 15, маргааш Үнэн ба Зөв нам 10, ШИНЭ нам 13, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 10, МИДАС ТББ 13 цагт ирэхээр болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.