Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын төв II төв эмнэлэг дэргэдээ 100 хүүхдийн цэцэрлэгтэй боллоо

Улсын II төв эмнэлэгийн дэргэд 100 хүүхдийн ортой цэцэрлэг байгуулагдлаа. Цэцэрлэгийн нээлтэд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, тус эмнэлгийн удирдлага, ажилтан, алба хаагчид, цэцэрлэгийн төлөөлөл оролцлоо. Улсын II төв эмнэлгийн эмч, ажилтнуудын гэр бүлд цэцэрлэгийн насны нийт 1000 гаруй хүүхэд бий. Иймд эмч, ажилтнуудынхаа нийгмийн асуудал, тэр дундаа хүүхдүүдийн ирээдүйн хөгжил, боловсролд хөрөнгө оруулалт хийх санаачилгыг эмнэлгийн удирдлагууд гаргажээ. Энэ хүрээнд уг цэцэрлэг нийт 100 хүүхдийг хүлээн авч, дөрвөн бүлэг, 22 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Эмнэлгийн захиргааны зориулалттайгаар 1971 онд баригдсан барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалттай болгон өөрчлөх хөрөнгийг “Айвико” ХХК, “Дэвжих ган харш” ХХК-иуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шийдвэрлэсэн байна. 50 дугаар цэцэрлэгийн харьяа энэхүү цэцэрлэг нь 24 дэх байгууллагын цэцэрлэг юм. Цаашид байгууллагын цэцэрлэгийн санаачилга өргөжинө гэдэгт итгэж байгаагаа БШУ-ы сайд онцолж байлаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.