Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Үнэг агналт”-ын тэмцээн боллоо

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний ой жил бүрийн намар тохиодог. Тиймээс Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит “Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох” буюу үнэг агналтын тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ. 2021 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг есдүгээр сарын сүүлчээр зохион байгууллаа. Тодорхой хэлбэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн тэмцээнд Харилцаа холбооны зохицуулах хороо, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Радио спортын холбоо, хилийн 0151 дүгээр анги, зэвсэгт хүчний 013, 124, 065 дугаар ангиудын нийт 9 багийн 36 тамирчид 4 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Хилчдээ төлөөлөн оролцсон хилийн 0151 дүгээр ангийн баг тамирчид 7 мөнгө, 6 хүрэл медалийн эзэд боллоо. Тус тэмцээнийг мэргэжлийн баг тамирчдын ур чадварыг сорихоос гадна хүүхэд залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх, радио спортыг сонирхон суралцах шинэ залуу тамирчдыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг онцлогтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.