Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ийн удирдлагууд Их, дээд сургуулийг цогцолбор болгон хөгжүүлэхийг дэмжиж ажиллана

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, яамны газрын дарга нар болон ШУТИС, МУИС-ийн төлөөлөл Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудтай уулзлаа. Орхон аймаг дахь технологийн сургуулийн инженер, технологийн чиглэлийн сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэхээр судалгаа хийж, үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үүнийг орон нутгийн удирдлага, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. Их, дээд сургуулийг цогцолбор болгон хөгжүүлэх хүрээнд орон нутгийн Тамгын газар хотхоны зориулалтаар газар эзэмших асуудлыг шийдвэрлэх, багш, ажилтны орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх “Үйлдвэрийн боловсон хүчнийг сургуулийн өмнөх боловсролоос нь авахуулаад их, дээд сургууль төгсөх хүртэл нь сургаж бэлтгэх зорилготой байгаа. Цаашлаад ерөнхий боловсролын сургуулийг кембриджийн хөтөлбөртэй болгоход анхаарч ажиллаж байна. Орон нутагт их, дээд сургуулийн цогцолбор байгуулах асуудлыг дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн байна” гэв. Уулзалтын төгсгөлд Орхон аймгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн, Засгийн газар, БШУЯ, орон нутгийн удирдлага, “Эрдэнэт үйлдвэр” хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр хэллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.