Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Харуулын даргаа хөнөөж, зэвсэглэж, зугтсан цэргүүдийг шүүх хурал хойшиллоо

Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн 0214 дүгээр ангийн … дугаар заставт үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын дарга, ахлах ахлагч Г-ыг егүүтгэж, буу, 45 сумтай оргосон хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд гарч, олныг цочирдуулсан. Ховд аймгийн Чандмань сумаас ирсэн, 19 настай О.Хатантэнгис, Орхон аймгийн Баян-Өндөр сумаас элссэн Т.Мөнгөншагай нар уг хэргийг үйлдэн зугтаж, замдаа малчин айлаас мотоцикл, хүнс дээрэмдсэн байдаг. Улмаар нутгийн баруун хязгаар луу зугтан, ууланд бүгж байгаад дөрөвдүгээр сарын 11- ний өглөө ар гэрийнхэнтэйгээ холбоо барьж, ямар нэг эсэргүүцэл үзүүлэлгүй бууж өгсөн. Эл хэргийн эздийг шүүхээр өчигдөр тов зарлаад байсан юм. Т.Мөнгөншагай, О.Хатантэнгис нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.4 буюу өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор хүний амь хөнөөсөн, 17.2-3.2 бусдыг зэвсэг хэрэглэн бусдыг дээрэмдсэн, 28.7-2 буюу цэргийн алба хаагч өөрийн хариуцсан зэвсэг галт хэрэгслээ үрэгдүүлсэн, гээсэн, завшсан, 28.8-1-д заасан цэргийн эд хөрөнгийг санаатайгаар устгасан, 28.15-1 буюу хилийн алба хаах журам зөрчсөн, 28.5-1 дэх хэсэгт заасан цэргийн албанаас оргосон зэрэг гэмт хэргүүдэд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох 2116000600042 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг өчигдөр хэлэлцэж чадаагүй байна. Учир нь шүүгдэгч О.Хатантэнгисийн нэг өмгөөлөгч нь өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт ирүүлсэн аж. Мөн шүүгдэгч О.Хатантэнгис өмгөөлөгч нарын хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.