Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Дундаж давхаргын нийгэм байгуулах нь маш хүнд зорилт байсан”

БНХАУ-д дундаж давхаргын нийгэм байгуулж, ядууралтай тэмцэх тухай цагаан номыг Төрийн зөвлөл хэвлэн гаргасан тухай “Xin­hua” агентлаг мэдээллээ. “1.4 тэрбум хүн амтай Хятадын хувьд дунд давхаргын нийгэм байгуулах нь маш хүнд зорилт байсан. Орон даяар ядуурлыг арилгаснаар Хятад улс дэлхийн хэмжээний үүнтэй тэмцэхэд жинтэй хувь нэмэр орууллаа” гэж уг баримт бичигт дурджээ.

Тус улс ядууралтай тэмцэх талаар ялалт байгуулж, хөдөөгийн 98.99 сая оршин суугч тийм давхаргаас дэвшсэнийг өнгөрсөн хоёрдугаар сард Хятадын дарга Си Зиньпин хэлсэн билээ. Сүүлийн найман жилд ядууралтай тэмцэхэд 246 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Дундаж давхаргын нийгэм гэсэн нэр томьёог 1979 онд Хятадын шинэчлэлийн архитекторч хэмээдэг Дэн Сяопин хэрэглэжээ. Дэлхийн банкнаас мэдээлснээр сүүлийн 40 жилд Хятад улс 850 сая гаруй хүнийг ядуурлаас гаргасан гэнэ.

Уг номд дурдсанаар Хятадын эдийн засаг өнгөрсөн 70 жилийн хугацаанд эрс хүчирхэгжиж, 1952 онд 67.9 тэрбум юаниар хэмжигдэж байсан ДНБ нь 2020 онд 101.6 их наяд юань болж тэлжээ. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон БНХАУ нь өдгөө дэлхийн ДНБ-ий 17 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байна. Мөн тус улс бараа бүтээгдэхүүний худалдаа болон валютын нөөцөөрөө дэлхийд нэгдүгээрт, үйлчилгээний худалдаа болон хэрэглээний зах зээлийнхээ хэмжээгээр хоёрдугаарт орж байна. 400 сая гаруй иргэн нь чинээлэг дундаж давхаргад хамаарч, энэ ангилалд хамаарах хүмүүсийн тоо жил ирэх тусам өсөж, зах зээлийнх нь хэмжээ дэлхийн аль ч улс орныхтой харьцуулшгүйгээр хурдацтай өргөжсөн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.