Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Байлс: Токиогийн олимпод оролцох ёсгүй байсан

АНУ-ын гимнастикч, олимпын дөрвөн удаагийн аварга С.Байлс “New York magazine”-д өгсөн ярилцлагадаа Токиогийн олимпын наадмаас өмнө завсарлага авах ёстой байсан гэж дурджээ.

Тэрбээр Токиогийн олимпоос хэд хэдэн алтан медаль хүртэх боломжтойд тооцогдож байсан ч зургаан финалынхаа тавд нь сэтгэцийн эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцож чадаагүй юм. “Сүүлийн долоон жилд туулж өнгөрүүлсэн бүхнээ бодож үзэх юм бол би олимпын шигшээ багт орох ёсгүй байсан” гэж С.Байлс ярьсан байна. Насан туршдаа хоригдох ял авсан шигшээ багийн эмч Л.Нассарын дарамтын талаар С.Байлс 2018 онд анх удаа ам нээсэн юм. “Үнэхээр тэсвэрлэшгүй зүйл байсан. Гэвч зургаан настай байхаасаа хичээж зүтгэсэн зүйлийг минь надаас булааж, үгүй хийх боломжийг түүнд олгохыг хүсээгүй. Баяр хөөрийг минь надаас булаахыг би түүнд яавч зөвшөөрөхгүй. Тийм учраас бие, сэтгэл минь тэсвэрлэх хүртэл удаан хугацаанд шаналсан” гэж тэрбээр хэлжээ. “Токио-2020”-ийн өмнө С.Байлс сэтгэлзүйчийн хяналтад байсан агаад Японд очсоны дараа цар тахлын дэглэмийн улмаас дэмжигч, гэр бүлийнхнээсээ тусгаарлагдсан нь сэтгэл зүйд бүр хүндээр нөлөөлсөн аж. “Олимп эхлэх дөхөх тусам миний сэтгэл улам түгшиж байлаа. Бид бэлтгэл хийсээр байсан ч би өөртөө урьдынх шиг итгэлтэй байхаа больсон” хэмээсэн. Тэрбээр өдгөө эмчилгээгээ үргэлжлүүлж буйгаас гадна шигшээ багийн бусад гимнастикчийн хамт Америкаар аялаж байгаа юм. Харин хэзээнээс тэмцээнд дахин оролцох талаар шийдвэрээ хараахан гаргаагүй гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.