Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мөрөөдөл бодитоор биелж, мөсөн хотхон сүндэрлэлээ

How to Share With Just Friends

How to share with just friends.

Posted by Facebook on Friday, December 5, 2014

Зуны аагим халуунд ч мөсөн дээр гарч, бэлтгэл сургуулилтаа хийн, тэмцээн уралдаанаа зохиох нь өвлийн спортынхны нэг насны мөрөөдөл байлаа. Тэгвэл энэ мөрөөдөл бодит амьдрал дээр биеллээ оллоо. Монгол компаниуд нэгдэн нийлж бүтээсэн Мөсөн өргөө цогцолбор өнөөдөр нээлтээ хийв. Үндэсний хөрөнгө оруулагч компаниудын төлөөлөл болсон 95 аж ахуйн нэгжийн оролцоо, 1600 гаруй мэргэжилтний ур ухаанаар бүтсэн энэхүү өргөөг олон улсын стандартын дагуу барьж босгосон бөгөөд 2600 үзэгчийн суудалтай, жилийн дөрвөн улирлын турш ашиглах боломжтой гэдгээрээ онцлог юм. Нээлтийн үеэр барилгын төслийн удирдагч Б.Баасансүрэн “Мөсөө хайлуулахгүйгээр дулаанаа хадгалдаг шалаар солиод сагс, волейбол, гимнастик, бөхийн барилдаан зэрэг спортын олон төрлийн тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж болно” хэмээн ярилаа. Нээлтийн ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баг тамирчид маань өвлийн олимпод амжилттай оролцох боломжийг бүрдүүлж, хүүхэд багачууд маань хүсэл мөрөөдлөөр жигүүрлэх үүд хаалга болсон мөсөн өргөө бол Монголын спорт төдийгүй соёлын салбарын онцгой бүтээн байгуулалт болж байна. Энэхүү гайхалтай бүтээн байгуулалтыг хийсэн баялаг бүтээгч та бүхэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн юм. “Степпе Арена” ХХК уг төслийг санаачилж, “Ачит Ихт” компани, “Степпе Линк Холдинг” ХХК ерөнхий санхүүжүүлэгч нь болсон бол дэд бүтцийг “Юнайтед Прожектс Корпорэйшн” гүйцэтгэж, “МАК” компани цемент, шилэн хийц, бетон зэрэг евро стандартын бүтээгдэхүүнээрээ дэмжиж, Канад, Австрийн мэргэжилтнүүд зөвлөж, монгол залуус бүтээн байгуулалтад оролцсоны үр дүнд хоёр жил гаруйхны хугацаанд энэхүү өргөөг барьж босгосжээ. Мөсөн өргөө ордон нь 2600 хүний суудалтай боловч цар тахлын энэ үед суудлыг бүрэн дүүргэхгүй, суудал алгасуулан суулгаж, зөвхөн урилгаар нэвтрүүлэх байдлаар халдвар хамгааллын өндөр зохион байгуулалттай нээлтээ хийв. Өвлийн спортын хөгжлийг хурдасгасан Мөсөн өргөөнөөс тив, дэлхий, олимпод нэрээ дуурсгах тамирчид олноор төрөн гарах болтугай.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.