Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цас орсон нь ургац хураалтад ноцтой хохирол учруулаагүй гэв

Улсын хэмжээнд улаан буудай хураах ажлын явц уржигдрын байдлаар 15, төмс, хүнсний ногоо, бусад таримлынх 50 орчим хувьд хүрснийг ХХААХҮЯ-наас өчигдөр мэдээллээ. Ургац хураалтад хугацаат цэргийн албан хаагч, оюутан, гэрээт ажилчин зэрэг 10 000 орчим хүн оролцож буй бөгөөд ажлын явц өнгөрсөн жилийн энэ үеийнхтэй ижил түвшинд байгаа аж. Энэ сарын 27-28-нд шилжих шөнө газар тариалангийн голлох бүс нутаг Сэлэнгийн баруун, баруун урд хэсэг, Төв аймгийн баруун хойд нутагт цас орж, хүйтэрсэн ч таримлын чанар, хураалтын явцад ноцтой хохирол учруулсан мэдээ ирүүлээгүйг дээрх яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат хэллээ. Мөн хураасан улаан буудайн чанар хэвийн байгаа бөгөөд гурилын үйлдвэрүүдэд тушааж эхэлсэн байна. Ер нь ургац хураалтыг аравдугаар сарын 15-20-нд дуусгадаг ч өнгөрсөн хавар, зун цаг агаар сэрүүвтэр, хур бороо элбэгтэй байснаас ялангуяа улаан буудайн болц гүйцэх хугацаа 10-аад хоногоор хойшилсон гэнэ. Тиймээс ирэх сарын эцсээр ургацаа хурааж дуусгахаар төлөвлөжээ. Ташрамд дурдахад, манай улс 660 000 гаруй га талбайд тариалалт хийсний 389 000 га-гаас энэ намар 589 000 тонн улаан буудай хураахаар тооцсон нь олон жилийн дунджаас давсан үзүүлэлт юм.

Бэлтгэсэн С.Цэрэн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.