Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тусгай тактикийн хээрийн сургууль эхэллээ

Зэвсэгт хүчний Жанжин штабын Материал, техникийн газар, түүний харьяа ангиудын удирдлага, штаб, үүрэг гүйцэтгэх томилгоот бүлгүүд, төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн удирдах газрын Материал, техникийн хэлтсийн бүрэлдэхүүнтэй команд штабын болон тусгай тактикийн хээрийн сургуулийг зохион байгуулж байна. Энэхүү команд штабын болон тусгай тактикийн хээрийн сургууль Зэвсэгт хүчний 2020-2021 оны сургуулийн жилийн цэргийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу хийж буй ажил гэнэ. Улмаар 2021 оны есдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд явагдах бөгөөд Зэвсэгт хүчний Ар талын байгууллагын 100 жилийн ойг угтсан бүтээлч ажлын нэг гэдгээрээ онцлог юм. Сургуульд ЗХЖШ-ын Материал, техникийн газар, төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн удирдах газрын Материал, техникийн хэлтэс, Зэвсэгт хүчний 011, 015, 089, 310, 314, 334 дүгээр ангиудын удирдлага, штабын бүрэлдэхүүн оролцож байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.