Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” усан онгоцыг гаргахад 1-2 жил шаардлагатай

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулахаар тусгасан.

Энэхүү ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онцгой байдлын яам, Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтарч Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” усан онгоц болон бусад машин, техникийг илрүүлэх, байрлалын зураглал гаргах, судалгаа хийх, усчин аврагчдыг бэлтгэх дадлага сургалтыг 2021 оны энэ сарын 20-27-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгууллаа. Судалгааны ажилд ОХУ-ын Онцгой байдлын яам болон Байгалийн эрэн хайх, аврах отрядаас 9 хүний бүрэлдэхүүнтэй баг, 300 метр хүртэлх гүнтэй усанд эрэн хайх ажиллагаа явуулах хүчин чадалтай эхолот болон усны дрон зэрэг тусгай зориулалтын багаж, тоног төхөөрөмжтэйгээр оролцов. Түүнчлэн Монгол Улс Хөвсгөл нуурт живсэн машин техникийг гаргах ажлыг бие даан гүйцэтгэх зорилгоор онцгой байдлын албан хаагчдад зориулсан гүний шумбалтын онолын болон дадлагын сургалтыг ОХУ-ын мэргэжилтэн, багш нарын тусламжтайгаар явуулжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.