Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Орчин цагийн “Ертөнцийн гурван алга”

Нийслэлийн ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн 5Б ангийнхны зохиосон “Ертөнцийн гурван алга”-аас танилцуулъя. Хүүхдүүд бол томчуудын, нийгмийн ч толь гэдэг. Хүүхдүүд бүтээлээрээ дамжуулан нийгэмд тулгараад буй асуудлыг ийнхүү дүрсэлжээ. Сурагч Э.Бадрах “Коронаг алга болгох арга алга, амны хаалт зүүхгүй байх арга алга, “Ковид-19”-ийг алга болгох эрдэмтэн алга” гэж бичжээ. А.Хишигдэмбэрэл “Залхуу хүнд мөнгө алга, харамч хүнд найз алга, эрдэм номгүй хүнд ажил алга” гэсэн бол З.Төрболд “Баян хүнд сэтгэл алга, ядуу хүнд мөнгө алга, согтуу хүнд ухаан алга” гэжээ. Сурагч П.Анхзаяа болохоор “Гэмгүй хүнд санаа зовних зүйл алга, гэмтэй хүнд тайван суух арга алга, залхуу хүнд ажил хийх хүсэл алга” гэсэн байна. Сурагч О.Уужимхангай “Аадар бороонд цагаан үүл алга, архирах арсланд нарийн хоолой алга, асах галын дэргэд харанхуй алга” хэмээн бичсэн байх аж. Тус ангийн багш Ж.Бадамцэцэг “Би 30-аад жил багшилж байна. Өмнө нь ч гэсэн ангийхнаараа “Ертөнцийн гурав”, оньсого зохиолгодог байлаа. Ер нь хоёрдугаар ангиас нь эхэлж бичүүлдэг юм. Хүүхдүүд санаанд оромгүй ончтой сэтгэдэг шүү” гэлээ.

Бэлтгэсэн Р.Жаргал

1
Савж уналааСавж уналаа
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.