Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зургаан байршилд цэцэрлэг, бага сургууль барьж байна

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт энэ онд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамаарах 32 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийж байна. Эдгээрийн зургаа нь цэцэрлэг болон бага сургууль барих ажил юм. Тодруулбал, 26 дугаар хороонд 320 ортой цэцэрлэгийн барилгыг 4.7 тэрбум төгрөгөөр барьж буй бөгөөд гүйцэтгэл нь 60 хувьтай байна. Энэ оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бүтээн байгуулалтын хүрээнд газар шороо, суурийн ажил нь үндсэндээ дуусжээ.

Мөн 16 дугаар хороонд байрлалтай 40 дүгээр сувилал, цэцэрлэгийг буулган, шинээр барьж буй. 3.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий эл ажлын явц 85 хувьтай юм байна. Хөрөнгө оруулалтын гэрээг 2020 оны зургадугаар сард хийж, бүтээн байгуулалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлүүлсэн гүйцэтгэгчид гадна болон дотор шугам сүлжээ, дээврийг бэлэн болгожээ. Гэхдээ хөөсөнцөр, дулаалгын материал олдоц муутай буйг тэд хэлж байна.
Түүнчлэн наймдугаар хороо, “Харуул Алтай” хотхонд 240 ортой цэцэрлэгийг 2.7 тэрбум төгрөгөөр барьж дуусгасан юм. Харин тус хороонд “Гангар инвест”-ийн хотхон дахь, 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 240 ортой цэцэрлэгийн бүтээн байгуулалт 40 хувьтай гэнэ. Үүнийг 2019 онд эхлүүлсэн ч газрыг нь бүрэн чөлөөлөөгүй байгаа аж. Тодруулбал, 15 нэгж талбараас одоогоор долоог нь чөлөөлөөд буй юм байна. Чөлөөлсөн хэсэгт барилгын суурийг цутган, зоорийн давхрыг хийж дуусгажээ. Үлдсэн газрыг чөлөөлбөл гадна тохижилт, тоглоомын талбай хийхээр төлөвлөсөн гэнэ. 23 болон 20 дугаар хороонд бага сургууль болон цэцэрлэгийн цогцолборын барилгын бүтээн байгуулалт 20-25 хувьтай байна. 2.8-3.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий эдгээр цогцолборын аль алиных нь газар, шороо суурийн ажил дууссан гэсэн үг.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.