Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бундестагт улс төрийн зургаан хүчин багтав

Германы Социал-демократ нам Бундестаг буюу парламентын сонгуульд 25.7 хувийн санал авч, ялсныг Сонгуулийн комисс нь урьдчилан мэдээллээ. Христийн ардчилсан болон Христийн социал холбооны (ХАХ/ХСХ) эвсэл 24.1 хувийн саналаар удаалжээ. Энэ нь консерваторуудын түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт болов. Христийн ардчилсан холбооныхон удирдагч Армин Лашетын эх нутаг Умард Райн-Вестфален мужид социал-демократуудад ялагджээ. А.Лашет тус мужийн Ерөнхий сайд юм.

20 дахь удаагийн сонгуулийн Бундестагт улс төрийн зургаан хүчин багтжээ. Тодруулбал, Социал-демократ нам, ХАХ/ ХСХ эвслээс гадна 14.8 хувийн санал авсан Ногоонууд, 11.5 хувийн дэмжлэгтэй Чөлөөт ардчилсан нам, 10.3 хувиар Германы альтернатив, 4.9 хувиар Зүүний нам энэ удаагийн парламентад багтсан байна. Суудлаар нь авч үзвэл Социал-демократ нам 205-209, ХАХ/ХСХ эвсэл 194- 196, Ногоонууд 116-118, либералууд 91- 93, Германы альтернатив 84, Зүүний нам 39-40-ийг авчээ. Шинэ парламентыг байгуулах хуралдаан ирэх сарын 26-нд болно. Сонгуулийн ирц 76.6 хувь байсан нь 2017 оны үзүүлэлтээс давжээ. Санал хураалтын эцсийн дүн хоёр долоо хоногийн дараа гарна. Бундестагт сонгогдохын төлөө хамгийн олон нэр дэвшигч буюу 6211 хүн өрсөлдсөний 2024 нь эмэгтэй байв.

Одоогоор эрх баригч шинэ эвслийг Социал-демократ, Ногоонууд, либералууд болон ХАХ/ХСХ нэгдэл бүрдүүлэх магадлал хамгийн өндөр байна. ХБНГУ-ын дараагийн Канцлераар Социал-демократ намаас нэр дэвшсэн Олаф Шольц, эсвэл түүний өрсөлдөгч ХАХ/ХСХ эвслийн Армин Лашет сонгогдож магадгүй. Ногоонууд социал-демократуудтай хамтран Засгийн газар байгуулах хүсэлтэй аж. Тэд Зул сарын баяраас өмнө шинэ Засгийн газарт эрх баригч эвслийн асуудлаарх хэлэлцээгээ дуусгах бодолтой байгаагаа мэдэгджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.