Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олимп, паралимпийн наадамд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд шагнал гардууллаа

“Токио-2020” зуны олимпын наадамд спортын 10 төрлөөр 43, паралимпийн наадамд зургаан төрлөөр 11 тамирчин оролцож, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ олимпын наадамд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд өчигдөр шагнал гардууллаа. Сар гаруйн өмнө Ерөнхий сайдын ахалсан үндэсний таван хороо байгуулсны нэг нь Олимпизмийг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх хороо. Үүний хүрээнд Монгол Улсад олимпизмийг дэлгэрүүлж, эрүүл, эртэч, жингийн илүүдэлгүй, боловсролтой монгол иргэнийг төлөвшүүлэх зорилт дэвшүүлснээ Ерөнхий сайд энэ үеэр тэмдэглээд, олимпын тамирчдыг энэ хорооны ажилд манлайлан оролцохыг уриаллаа.

Тамирчин, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгох тухай Засгийн газрын 2021 оны 240, 292 дугаар тогтоолын дагуу “Токио-2020” наадамд амжилт гаргасан дараах тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд мөнгөн шагнал гардуулсан юм.

1
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.