Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Замын-Үүдээс шатахуун татаж авахад “Лекс ойл” компани 100 гаруй вагонцистерн гаргажээ

Орон даяар шатахууны хомсдолд орж, салбарын яамнаас бодлого, үйл ажиллагааны тодорхой гарцгүй байсан. Ийнхүү Засгийн газрынхан балмагдсан долоо хоног өнгөрч байна. Харин шатахуун импортлон борлуулагч бизнес эрхлэгчдийн төлөөлөл эрвийх дэрвийхээрээ хөдөлж, бензинтэй залгасан гэхэд болно. Төрийн эрх бүхий байгууллагууд салбарын томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран БНХАУ-аас шатахуун татан авах хэмжээг нэмэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авсан. Үүний үр дүнд өмнөд хөршийн Хөх хотын нефть боловсруулах үйлдвэрээс эхний ээлжинд 150 вагон шатахуун нийлүүлж буйгаас энэ сарын 26-нд “Лекс ойл” компанийн захиалгат 38, “Шунхлай” компанийн 12 вагон ачаа Замын-Үүд өртөөнд иржээ. Энэ шатахууныг Замын-Үүдийн шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжаар дамжуулан хангалтын вагонцистернүүдэд ачаалжээ. Ингэхдээ Улаанбаатар төмөр замын эзэмшлийн 28 вагонцистернээс гадна “Лекс ойл” компанийн 70 гаруй вагоныг ашиглаж буй гэнэ. Мөн тус компанийн өөрсдийнхөө хөрөнгөөр тээвэрлэж Замын-Үүдэд авчраад нийслэл рүү шат дараатай хүргүүлэх арга хэмжээ авч буй аж.

Эхний цуваагаар орж ирсэн шатахуун ачсан вагонцистернүүдийг түргэн суллаж аж ахуйн нэгжүүдэд жигд хуваарилан нийслэл рүү илгээхээр холбогдох байгууллагууд, аж ахуйн нэгжүүдтэй хамтран газар дээр нь ажиллаж байна. “Лекс ойл” компани БНХАУ-ын вагонуудын ачааг түргэн буулгах, шатахууны хангалтыг хэвийн болгох, шатахуун борлуулагч аж ахуйн нэгжүүдийн нөөцийг бүрдүүлэх боломжийг хангах зорилгоор Замын-Үүд өртөөнд 24 000 шоо метр багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах нарийн болон өргөн царигийн салбар төмөр замын хамт барихын зэрэгцээ дотоодын тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах, ачаа эргэлтийг түргэсгэхээр 100 гаруй вагонцистернээр тээвэрлэх боломжийг аж ахуйн нэгжүүдэд бүрдүүлэн өгч байгаа гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.