Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Ковид-19” цар тахлын улмаас нас барсан хүний тоо 1152 боллоо

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1991 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 293 405 болж өслөө. Шинээр илэрсэн тохиолдлын гурав нь гаднаас зөөвөрлөгджээ. Нийт тохиолдлын 1043 нь нийслэлд, 945 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 6848 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарав. Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 19 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1152 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21 501 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 65 419 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 11 924 нь хөнгөн, 7026 нь хүндэвтэр, 2167 нь хүнд, 384 нь маш гэсэн оноштой аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on ““Ковид-19” цар тахлын улмаас нас барсан хүний тоо 1152 боллоо

  • иргэд олон түмэн says:

    Намарын тариа хураалт,хаварын төл бойжуулалтын мэдээ шиг өдөр бүр төдөн хүн үхлээ гэж орон даяар олон түмэнд зарлаж байх нь чухамдаа энэ улс оронд хир өгөөжтэй ёс зүйтэй мэдээ вэ?ийм байдалд хүргэсэн төр засаг сайд дарга нар хариуцлага алдсан нөхөддөө ямар арга хэмжээ авсан,энэ их үхлийг таслан зогсоох талаар төр засаг хэрхэн ажиллаж байгаа талаар ганц ч үг үгүүлбэр байхгүйг юу?гэж ойлгох вэ?энэ талаар хариуцлага хүлээх албан тушаалтан нэгч алга уу?