Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Өнөөдрөөс шатахуун авахын тулд хонон, өнжин дугаарлахгүй”


Долоо хоног үргэлжилсэн хязгаарлалт өнөөдөр дуусаж, шатахууныг хэвийн борлуулж эхэлнэ гэж албаныхан мэдээлж буй. Тодруулбал, ОХУ-аас өчигдөр 2750 тн шатахуун тээвэрлэж, хилээр оруулсан бөгөөд БНХАУ-аас энэ сард багтааж 150 вагон шатахуун авчрах аж. 

Шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах хүрээнд БНХАУ-аас худалдан авч буй 2750 тн шатахуун ачсан эхний 50 вагон Замын-Үүдэд өчигдөр буюу 2021 оны есдүгээр сарын 26-ны 20:00  цагт ирсэн.
Долоо хоног үргэлжилсэн хязгаарлалт өнөөдөр дуусаж, шатахууныг хэвийн борлуулж эхэлнэ. Тодруулбал, ОХУ-аас өчигдөр 2750 тн шатахуун тээвэрлэж, хилээр оруулсан бөгөөд БНХАУ-аас энэ сард багтааж 150 вагон шатахуун авчрах аж. 

Монгол, Хятадын хамтын ажиллагааны үр дүнд Хятадын төмөр замын есдүгээр сарын экспортын ачилтын төлөвлөгөөнд нэмэлтээр 150 вагон шатахууныг яаралтай тусгуулан батлуулж, вагон хангалт, тээвэрлэлтийг Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, “УБТЗ” ХНН, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Хөххотод суугаа Ерөнхий консулын газар, Эрээн хотод суугаа Консулын газрынхан богино хугацаанд шуурхай зохион байгуулж буй. 

“Шатахууныг импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран Замын-Үүдэд шилжүүлэн ачиж Улаанбаатар хот руу шуурхай татан авахаар ажиллаж байгаа талаар албаныхан мэдээллээ. 

Монгол Улс руу хийгдэх хангалт, ачилтыг найдвартай гүйцэтгэхийн тулд Хөх хот дахь нефть боловсруулах үйлдвэр дотоодын ачилтаа түр зогсоож, Хөххотын төмөр зам зогсолтгүй явах тусгай график гаргаж, Монголд экспортлох ажилд анхаарч тусалж байна” гэж ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур Замын-Үүдээс мэдээллээ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on ““Өнөөдрөөс шатахуун авахын тулд хонон, өнжин дугаарлахгүй”

  • иргэд says:

    Ингэж худлаа яривал хэнд хэрэгтэй юм бэ? Дарханд л лав бахь байдгаараа байна