Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цэргийн албан хаагчид их цэвэрлэгээнд нэгдэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвөөс “ХОГГҮЙ БАЯНЗҮРХ” бүх нийтийн их цэвэрлэгээний аяныг энэ сарын 25,26-ны өдөр зохион байгуулж байна.

“Хог хаягдлын тухай хууль”, “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын хүрээнд аж ахуй нэгж, иргэд нийтийн эзэмшлийн 50 метр хүртэлх талбай, гудамж, зам, гуу жалганд үүссэн хур хог хаягдлыг цэвэрлэх аж. Уг аянг дэмжиж Батлан хамгаалах яам, ЗХЖШ, “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг тус яамны харьяа байгууллага, Зэвсэгт хүчний ангиуд бүх нийтийн их цэвэрлэгээнд нэгдлээ.

Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүн хууль тогтоомжийн хүрээнд өөрсдийн харьяаллын болон нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж, ил задгай хог хаягдлыг ангилж багасгасан нь коронавируст цар тахлын энэ үед оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо гэдгийг онцолсон юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.