Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Суховская өртөөнөөс гарсан 1500 тонн шатахуунтай 150 вагон өнөөдрийн дотор Наушкид ирнэ

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс Монгол Улсад нэн шаардлагатай шатахуун импортлох, нийлүүлэлтийг хэвийн болгоход ихээхэн анхаарал хандуулж буйгаа онцоллоо. Тус байгууллага хөрш төмөр замын байгууллагуудтай холбогдон шуурхай арга хэмжээ авч ажиллаж эхэлжээ. Тодруулбал, УБТЗ-ын удирдлага Ангарскийн нефтийн үйлдвэрээс өнөөдөр гарч буй эхний ээлжийн 1500 тн шатахууны тээврийн талаар Дорнод Сибирийн төмөр замын удирдлагад хүсэлт тавьжээ. Үр дүнд нь Дорнод Сибирийн төмөр замын дарга үүрэг өгч тус замын Суховская өртөөнөөс тусгай зүтгүүрээр суудлын галт тэрэгний хурдаар хөдөлсөн бөгөөд өнөөдрийн дотор Наушки өртөөнд хүргэхээр болжээ. Мөн тус газраас “Хамтын ажиллагааны үр дүнд Хятадын төмөр замын 9-р сарын экспортын ачилтын төлөвлөгөөнд нэмэлт заалт яаралтай тусгуулан батлуулж вагон хангалтыг хийлгүүлж байна. Ингэснээр Хөх хот дахь нефть боловсруулах үйлдвэрээс ачигдах шатахууны тээвэр богино хугацаанд шуурхай зохион байгуулагдаж эхний ээлжийн вагонууд ачигдаж эхлээд байна” гэх мэдээлэл өглөө.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.