Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ойн түймэр ба уур амьсгалын өөрчлөлт

Жил бүр дэлхийн ойн 1 хувь нь түймэрт өртөж, 350 сая га ургамал шатдаг харамсалтай тоо бий. Ойн түймрийн дараах томоохон сөрөг нөлөөлөл нь цөлжилт, дэлхийн дулаарал гэдгийг хүмүүс бид бодитоор мэдэрч байна. Манай орны уур амьсгал сүүлийн 70 гаруй жилд 2.1 хэмээр дулаарсан. Энэ нь дэлхийн уур амьсгалын дундажтай харьцуулахад гурав дахин илүү дулаарсан байгаа юм.

Дулаарлаас болж ойн нүүрстөрөгч хадгалах буюу агаарын бохирдлыг цэвэршүүлэх чадвар буурдаг. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр намрын улирал уртасч буйг ч судлаачид тэмдэглэн бичжээ. Энэ бүх гамшиг, аюул зөвхөн хүний буруутай үйл ажиллагааны үр нөлөөгөөр ойн түймэр гарсны улмаас бий болдог гэдгийг мэдэх үү?..Бүр хамгийн ойрхон тусах сөрөг нөлөөг дурдвал, түймэр нь газрын доройтлын гол шалтгаан болж, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн олон сөрөг үр дагаврыг дагуулж байна. Тухайлбал

  • Ойн үнэт нөөцийг алдах,
  • Ус хурах талбай багасч гол мөрөн ширгэх,

• Ойн ургамал, амьтан үгүй болох, өөр газар нутаг руу шилжих,

• Зэрлэг ан амьтад амьдрах орчингүй болсноор ан амьтдын төрөл зүйл ховордох,• Агаар мандалд нүүрсхүчлийн хийн эзлэх хувь нэмэгдэх,

• Бүс нутгийн бичил цаг уурын өөрчлөлт явагдах,• Үржил шимт хөрсний бүтээмж буурч, хөрсний элэгдэл үүсэх,

• Озоны давхаргын цооролт үүсэхэд нөлөөлдөг. Тиймээс л алхам тутамдаа бид анхаарал бологоомжтой байх ёстой.

Ой мод, түүний доторх амьдралыг хамгаалснаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, газрын хөрсийг байранд нь барьж цөлжилтийг зогсоох чухал ач холбогдолтой билээ. Ойн түймрийн аюул яг таны хажууд, таны гарт байдаг гэдгийг бүү март.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.