Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн найзын амь насанд халджээ

 Украины Ерөнхийлөгч В. Зеленскийн  найз, хамгийн  ойрын туслах  Сергей Шефирийн амь насанд халдах оролдлого гарчээ.

9 -р сарын 22 –нд  түүнийг Киев мужийн Лесники тосгоны ойролцоо машинтайгаа явж байхад нь замын хажуугаас  үл мэдэх этгээдүүд гал нээсэн байна. Гэмт этгээдүүд  дор хаяж арван удаа буудсан бөгөөд автомат буу ашигласан бололтой. Сергей Шефир өөрөө гэмтээгүй ч жолооч нь шархадсан байна . 

Украины TСН сувгийн мэдээлснээр  жолооч 58 настай   Александр Иванко хэдий шархадсан ч халдлагын  газраас холдож, цагдаа, түргэн тусламж дуудаж чаджээ. Тэрбээр хөл рүүгээ гурван удаа буудуулсан байсан бөгөөд эмнэлгт очин хагалгаанд орсон байна.

Владимир Зеленскийн ойрын хүрээнд  эл халдлагыг  төрийн тэргүүнд өгсөн дохио байсан гэдэгт итгэлтэй байна.

Халдлагын талаар  Украины Эрүүгийн хуулийн 115 дугаар зүйлд зааснаар  “хоёр ба түүнээс дээш хүний ​​амь насыг хөнөөхийг завдсан”  гэсэн  эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай тус улсын  Ерөнхий прокурор  Ирина Венедиктова мэдэгдэв.

Украины Дотоод хэргийн яамны дарга Денис Монастырский хэлснээр  эл  халдлага эрх баригчийг айлгах бус  амь насанд нь хүрэх зорилготой байв.   

Владимир Зеленский, Нью-Йорк хотод болж буй НҮБ- ын Ерөнхий Ассамблейд оролцож байгаа бөгөөд   дээрх халдлагад  “хатуу хариу барина” гэдгээ амалжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.