Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа сургуулийг байгуулахаар боллоо

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулах асуудлаар ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай уулзжээ. Өмнөговь аймагт их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг, орон нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн ШУТИС-тай хамтран боловсруулах юм.

Мөн ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд аймагт уул уурхай, төмөр зам, эрчим хүч, барилга, мэдээллийн технологийн салбаруудад бэлтгэх, харьяа сургуулийг байгуулах чиглэлд хамтран ажиллах гэнэ. ШУТИС-ийн хувьд харьяа сургууль байгуулж байсан туршлагатай. Хөтөлбөрийн давхардалгүй болгох замаар геологи, уул уурхай, технологийн чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэх юм. Ингэхдээ орон нутагт суралцах оюутнуудад зориулж сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг олгох, багш, ажилтны орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ хэмээн БШУЯ-аас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.