Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“МОНЦАМЭ-100” үзэсгэлэн дэлгэлээ

Үндэсний мэдээллийн ууган агентлагаас “МОНЦАМЭ-100” үзэсгэлэнг Монголын үндэсний музейд дэлгэлээ. Соёлын гавьяат зүтгэлтэн, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг “Бид 100 жилийн ойгоо техник, технологийн шинэчлэлээр угтлаа. Энэхүү үзэсгэлэнд МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд зориулсан түүх, баримт бичиг, гэрэл зургийн арвин баялаг сангийн дээжээс оюун санааны эрхэм түнш болсон үзэгчдэдээ зориулан дэлгэж байна” хэмээн онцлов. Үзэсгэлэнд монгол, англи, орос, хятад, япон хэлээр хэвлэн гаргаж буй сонин хэвлэлүүд, үндэсний монгол бичгээрх “Хүмүүн бичиг” сонин зэрэг тус агентлагаас эрхлэн гаргадаг бүтээгдэхүүнүүдийг дэлгэжээ. Түүнчлэн цахилгаан мэдээ дамжуулж байсан морзын аппарат, МОНЦАМЭ агентлагийн ойн медалиуд, энгэрийн тэмдэг, “МОНЦАМЭ-гийн алтан дүрэм”, тус байгууллагын гэрэл зурагчдын ашиглаж байсан аппарат хэрэгслүүдийг толилуулж байна. Мөн тус агентлагийн орлогч захирал, ерөнхий редактор, Москва дахь сурвалжлагч, сонин, сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байсан Э.Түмэнжаргалын бичгийн машин, үзэг зэрэг үе үеийн сэтгүүлчдийн хэрэглэж байсан бичгийн хэрэглэгдэхүүнийг дэлгэжээ. “МОНЦАМЭ-100” үзэсгэлэн ирэх лхагва гараг хүртэл үргэлжилнэ.

Ташрамд сонирхуулахад, үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг 1921 онд Монголын цахилгаан мэдээ нэртэйгээр байгуулагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах болон дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх эх сурвалж байсаар ирсэн юм.

Бэлтгэсэн А.Тайшир

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.