Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цахим мөнгөөр өрийн хэрэгсэл худалдан авах нь

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болж, “Мобифинанс ББСБ” компанийн олон нийтэд санал болгон гаргаж буй 12 сарын хугацаа, жилийн 14 хувийн хүүтэй, нэг бүр нь 100 000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 10 000 ширхэг өрийн хэрэгслийг бүртгэхээр шийдвэрлэжээ. Тус компани дээрх хорооноос баталсан Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журмын дагуу хүсэлт ирүүлсэн тул “Монпэй бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг андеррайтерын компани зохион байгуулж буйгаараа онцлог аж. Тодруулбал, “Өлзий энд ко капитал ҮЦК” нь “Monpay” аппликэйшн ашиглан хөрөнгө оруулагчдад үнэт цаасны данс нээх, өрийн хэрэгсэл худалдан авах боломж бүрдүүлж буй гэнэ. Энэ нь 2017 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль баталснаас хойш цахим мөнгөөр үнэт цаас худалдан авч буй анхны тохиолдол болж, цаашид хөрөнгийн зах зээл дэх ийм мөнгөний хэрэглээг нэмэгдүүлэх эхлэл болохыг дурдлаа.

Мөн Монгол, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” компанийн нэмж гаргаж буй 17 484 662 ширхэг хувьцааг бүртгэжээ. Уг үнэт цаасыг нэмж бүртгэснээр хөрвөх чадвар өндөртэй бүтээгдэхүүн зах зээлд гарах, зах зээлийн үнэлгээ нэмэгдэх нөлөөтэй аж. Түүнчлэн Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах, зээлийн батлан даалтын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журамд өөрчлөлт оруулж, үүнийг ирэх арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөхөөр шийдвэрлэжээ.

Бэлтгэсэн Ц.Болор

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.