Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

1426 автобусны буудалд хөөстэй цэвэрлэгээ хийжээ

“Ковид-19” цар тахалтай холбоотойгоор нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайд ариутгалыг хийж буй. Автобусны буудлын хөөстэй угаалга, ариутгалын ажлыг энэ сарын 1-нээс дахин эхлүүлжээ. Тодруулбал, хичээл сургууль эхэлж, хөдөлгөөний эрчим нэмэгдэж буйтай холбоотойгоор есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд автобусны буудлуудад ариутгал, цэвэрлэгээ хийх гэнэ. Гүйцэтгэгч компаниуд өдөрт 10-25 автобусны буудлыг цэвэрлэх нормтой. Мөн ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн, Монгол Улсад хэрэглэж болох зориулалтын цэвэрлэгээ, ариутгалын бодисыг хэрэглэдэг бөгөөд хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй гэж албаныхан мэдээллээ. Ташрамд дурдахад, дээрх хугацаанд давхардсан тоогоор 1426 автобусны буудалд хөөстэй цэвэрлэгээ хийжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.