Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОХУ дахин тусламж үзүүлнэ

   Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад ОХУ-ын Засгийн газар 56 835 тонн тэжээлийн буудайг тусламж болгон өгөхөөр шийдвэрлэсэн байна.
    Тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В. Самойленко 2010 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдтой уулзахдаа энэ тухай хэлэв.
    2010 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой утсаар ярихдаа найрсаг харилцаатай хөрш орны хувьд тусламж үзүүлэх шийдвэр гаргаснаа мэдэгдсэн юм.
    Энэ дагуу ойрын үед ОХУ 1000 вагон тэжээлийн буудайг Наушка өртөөнд хүргэх бөгөөд манай тал хүлээн авч шаардлагатай аймаг, орон нутагт илгээхээр төлөвлөсөн байна.
    Өмнө нь ОХУын Засгийн газар 10 сая рублийн үнэ бүхий өвс, тэжээл, дулаан хувцас, хүнсний тусламж үзүүлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.