Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Их монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбох автозам барьснаар түгжрэл буурна гэв

Хотын дарга Хан-Уул дүүргийн 11, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсгэх шалтгаан болдог гэнэ. Тиймээс  тус хотхоноос баруун тийш гарах автозам барих ажлыг энэ оны наймдугаар сарын 15-аас эхлүүлсэн байна. Одоогоор тус ажил 40 орчим хувьтай үргэлжилж байгааг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

“Ривер гарден”, “Хан хиллс” хотхоноос баруун тийш барьж буй авто зам нь хоёр урсгал бүхий 13.8 метр өргөнтэй бөгөөд ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний зам, автобусны буудал зэргийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Гүйцэтгэгч компанийн зүгээс ажлаа төлөвлөсөн хугацаандаа дуусгахаар ажиллаж буйгаа илэрхийлсэн бол Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас гүйцэтгэгч компанид норм стандарт ханган, барилгын зураг төслийн дагуу ажиллах, тогтсон хугацаанд нь амжиж ашиглалтад оруулах шаардлага тавьж буй гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.