Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын U23 эмэгтэйчүүдийн баг дэлхийн чансааг тэргүүллээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос энэ сарын 18-нд 3×3 сагсан бөмбөгийн багуудын дэлхийн чансааг шинэчлэхэд Дэлхийн 212 ор- ноос Монголын сагсан бөмбөгийн U23 хүртэлх насны эмэгтэйчүүдийн баг тэргүүлжээ. Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо U21, U23 насны ангиллын хоёр багаа ФИБА-гийн өндөр чансаа оноо олгох тэмцээнүүдэд сойсон юм.

Франц, Румын улсад зохион байгуулсан Европын бүсийн FIBA 3×3 U21 nations league цуврал тэмцээнд U21 насны шигшээ багийнхан амжилттай өрсөлдөж, улсынхаа оноог ахиулсанбайна. С.Төгсжаргал дасгалжуулагчийн удирдлагад оролцсон U23 насны шигшээгийнхэн Египетийн Кайр хотод болсон Ази, Африкийн бүсийн FIBA 3×3 U23 nations league цуврал тэмцээнд гурван удаа түрүүлж, мөн гурван удаа удаалсан. Тус тэмцээнд оролцсон 26 орноос Ази тивээ төлөөлсөн манай багийнхан Румын улсын Бухарестэд болсон FIBA 3×3 nations league-ийн финалын шилдэг найман багийн нэгээр шалгарч, VI байрт шалгарав. Цуврал тэмцээнд ФИБА-гийн чансааны оноо 748, 763 болсноор Монгол Улсын баг тамирчид тэргүүн эгнээнд бичигдэж эхэллээ. Чансааны эхний арван байрт О.Хулан II, Б.Ариунцэцэг VIII, Г.Минжин IX байрт жагсаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.