Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Засгийн газар чулуу шиг болчихож”

АН-аас өчигдөр мэдээлэл хийж, шатахууны хомсдол, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг Засгийн газар дорвитой арга хэмжээ авч ажиллаж чадахгүй байгаа талаар байр сууриа илэрхийллээ. Тус намын улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Буяндэлгэр “Засгийн газар нийгмийг мэдэрч, асуудалд бодитоор хандах ёстой атал сонгуультай холбоотойгоор сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргаж байна. Засгийн газар чулуу шиг болчихож. Ямар ч шүүмжлэл хэлүүлдэггүй, гарц, гаргалгаа ярьдаггүй төр бүрдчихлээ. “Digital nation” арга хэмжээ зохион байгуулснаараа олон хүнийг цар тахлын эрсдэлд оруулсны зэрэгцээ хориглосон үйл ажиллагаа явуулсан. Хол- богдох хууль, тогтоомжийг зөрчлөө. Мөн зургадугаар сараас хойш шатахуун нөөцлөх шаардлагатайг удаа дараа хэлсээр байтал анхаарал хандуулаагүй нь Засгийн газрын алдаа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ хэвийн байгаа учраас л асуудал тэгтлээ хүндрээгүй мэт харагдаж байгаа” гэв.

Бэлтгэсэн Б.Уран

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.