Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ус, дулааны хөнгөлөлтийн хөрөнгөөс завшсан 1.6 тэрбум төгрөгийг Сангийн яаманд тушаав

“Ковид­19” цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжид ирэх эдийн засгийн дарамтыг хөнгөлж, дэмжлэг үзүүлэх зорилгоор цахилгаан, дулаан, цэ­ вэр, бохир усны төлбөрийг 2020 оны арванхоёр­ дугаар сараас хойш Монгол Улсын Засгийн газраас хариуцаж буй. Гэвч засгийн эрх барьж буй МАН­ ын нөлөөгөөр албан тушаалд томилогдсон хүмүүс эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ус, дулааны хөнгөлөлтийн хөрөнгөөс завшиж байсан үйлдлийг АТГ­ынхан илрүүлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй билээ. Эл үйлдэлд Орон сууц, ний­ тийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ)­ын дарга Ч.Мэндбаяр, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөв­ лөлийн дарга, өмнө нь УИХ­ын гишүүн, БСШУ­ы сайд байсан Ж.Батсуурь зэрэг хүнийг холбогдуу­ лан хууль сахиулагчид тайлбар мэдүүлэг авсан байдаг. Эдгээр албан тушаалтны зарим нь дээрх хөнгөлөлтийг хэрэгжүүлэхдээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, усны заалт зэргийг нэмж би­ чин, 1.6 тэрбум төгрөг завшсаныг шалгалтын явцад тогтоосон аж. Тодруулбал, айл өрх, аж ахуйн нэг­ жийн цэвэр, бохир усны төлбөр дээр нэмж мөнгө бичиж түүнийгээ УСУГ­т төлөх ёстой өрөндөө шилжүүлсэн байсан гэнэ. Тиймээс 1.5 тэрбум төг­ рөгийг УСУГ­аас гаргуулан улсын төсөвт буюу Сан­ гийн яамны Төрийн сангийн дансанд тушаасныг энэ газрын ажилтнууд мэдээллээ.

Харин хууль, хяналтын байгууллагынхнаас ОСНААУГ­ын дарга Ч.Мэндбаяр, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчил­ гээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь зэрэг хүнд холбогдох үйлдлийг хэрхэн шийдвэрлэж буйг тодруулахад “Хэрэг бүртгэлтийн хэрэгт шалгаж бай­ гаа. Одоогоор хэн нэгнийг нь яллагдагчаар татсан зүйл байхгүй” гэсэн юм.

Бэлтгэсэн Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.