Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БНХАУ-ын талаас хил зөрчсөн таван иргэнийг саатуулав

Дорнод аймгийн Халхгол суман дахь хилийн 0198 дугаар ангийн хариуцсан хэсгээр есдүгээр сарын 2, 11-ний өдөр БНХАУ-ын талаас хил зөрчсөн тохиолдол гарлаа. Тодруулбал, урд хөршийн талаас зөвшөөргүйгээр хил нэвтэрсэн хоёр удаагийн тохиолдол гарсан байна. Зөвшөөрөлгүй хил нэвтэрсэн таван иргэнийг хилчид илрүүлэн шуурхай саатуулжээ. Дээрх иргэдийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн өгөөд байна. Өнгөрсөн сард ч ОХУ-ын талаас зургаан иргэн хил зөрчсөнийг Хилийн 0285 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч Ц.Цэнд-Аюуш саатуулсан билээ. Монгол Улсын дархан хил тайван байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.