Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 14 зүйл: “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” худалдаа отголно

Өнөөдөр гадаа 13 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Есдүгээр сарын 23-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 266 дахь өдөр бөгөөд он дуусахад 99 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 13 хэмийн дулаан бол шөнөдөө 4 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 18. Бархасбадь гараг. Шийдэм одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 40 минутад мандан, 18 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
  4. Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,848.00 төгрөг, зарах нь 2850.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.10, зарах ханш 39.40, юанийн авах ханш 440.30, зарах ханш 441.30, вонийн авах ханш 2.41, зарах ханш 2.43 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.00 цагт “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
  2.  10.00-19.00 цагт “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж, хаалтаа хийнэ. Та амжиж үйлдвэрлэгчийн гараас хямд үнээр ногоо, бусад бүтээгдэхүүнээ аваарай.
  3. 13.00-13.40 цагт “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэнгийн шилдэг оролцогчийг шалгаруулж шагнал гардуулах ёслол болно.
  4. 10.00-12.30 цагт Монголын Эмнести Интернэшнл, Нээлттэй Нийгэм Форумаас хамтран “Ковид -19” цар тахлын үеийн хууль сахиулах ажиллагаа: хүч, тусгай хэрэгсэл хэлэлцүүлэг зохион байгуулна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр бол Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр.
  2. 1991 онд SHINee хамтлагын гишүүн Key (Kim Ki-Bum) мэндэлжээ.
  3. 1996 онд дуучин Lee Hi (Lee Ha-Yi) мэндэлжээ.
  4. Өнөөдөр Бисексуал хүмүүсийн эрхийг хамгаалах Олон Улсын өдөр гэнэ.
  5. 2008 онд Финланд улсын Шинжлэх ухааны Ин сургууль дээр 22 настай тус оюутан Matti Juhani Saari гал нээж, 10 гаруй хүнийг шархдуулсныхаа дараа өөрийгөө бууджээ.
  6. 1999 онд НАСА Ангараг гаригийн тойрог замын нислэгийн аппараттай холбоо тасарсан гэдгээ мэдэгджээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.