Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сургуулийн автобусны жолооч, хүүхэд зохицуулагч нарыг сургалтад хамруулж байна

Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх” зорилтыг тусгасан. Уг зорилтын хүрээнд  Нийтийн тээврийн үйлчилгээний газар сургуулийн автобусны үйлчилгээнд явж буй аж ахуйн нэгжүүдэд  хүүхдийг аюулгүй тээвэрлэхэд онцгойлон анхаарч  ажиллах талаар мэдлэг, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг шат дараатайгаар  зохион байгуулжээ. Сургалтаар хүүхдийн эрхийг дээдлэх, хүүхэд хамгаалал,  аюулгүй ажиллагаа, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, ирээдүй хойч үеэ аюулгүй орчинд амьдруулах, зөв дадал зуршлыг бий болгох гэнэ. Өнөөдрийн сургалтад сургуулийн автобусны үйлчилгээнд ажиллаж буй 11 аж ахуй нэгж, байгууллагын 37 жолооч, сургуулийн автобусны үйлчилгээнд хяналт тавьж буй мөн тооны хүүхэд зохицуулагч нар хамрагдсан талаар албаныхан мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.