Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОХУ-ын Төрийн думын сонгуульд “Нэгдмэл Орос” нам тэргүүлж байна

ОХУ-ын Төрийн думын сонгуулийн саналын хуудасны 70 хувийг тоолсны дараах үзүүлэлтээр намын жагсаалтаар “Нэгдмэл Орос” 48.46 хувийн дэмжлэг авсныг Сонгуулийн комиссоос нь мэдээллээ. Харин Коммунист нам 20.29, Либерал ардчилсан нам 7.69, “Шударга Орос” 7.43, “Шинэ хүмүүс” 5.5 хувийн санал аваад байна.

Нэг мандаттай тойрогт “Нэгдмэл Орос” нам 196 суудал авч, 14 тойрог Либерал ардчилсан намаас нэр дэвшигчид, долоод “Шударга Орос” ялжээ. Мөн “Яблоко”, “Эх орон”, Иргэний платформ намуудаас тус бүр нэг нэр дэвшигч тэргүүлж байна. Бие даан нэр дэвшигчдээс таван хүн ялж байна. Урьдчилсан мэдээгээр “Шударга Орос” нам 7.38 хувийн саналаар эхний тавд орсон бол араас нь 6.35 хувийн саналаар “Шинэ хүмүүс” нам бичигджээ. Ийнхүү урьдчилсан байдлаар таван нам Төрийн думд орж, сонгуулийн таван хувийн босгыг давжээ.

“Тэтгэвэрийнхний нам” 2.79, “Оросын коммунистууд” 1.43, “Ногоон” нам 0.99, “Яблоко” 0.92, Оросын эрх чөлөө ба шударга ёсны нам 0.73, “Эх орон” нам 0.66, “Зелёная альтернатива” 0.57, “Партия Роста” 0.35, Иргэний платформ 0.14 хувийн санал авч байна. Санал хураалт энэ жил есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд болов.

Төрийн думын гишүүдийг таван жилийн хугацаатай холимог тогтолцоогоор сонгодог. 450 гишүүний 225 нь намын жагсаалтаар, 225 нь нэг мандаттай тойргоос сонгогдох юм. Энэ жилийн сонгуульд 14 нам оролцлоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.