Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол орны зүүн бүсэд ундар нүдэн шумбуурыг анх удаа бүртгэлээ

Дэлхийд ховордож болзошгүй, бүс нутгийн хэмжэээнд ховордож буй буюу эмзэг ангилалд багтсан ундар нүдэн шумбуур (aythya nyroca) хэмээх шувуу Монгол орны зүүн бүс нутагт нутаглаж, үржсэн анхны тохиолдлыг судлаачид бүртгэжээ. Энэ зүйлийн ховор нугас зөвхөн нүүдлийн үедээ Монгол орныг дайран өнгөрч, саатдаг гэнэ. Шувуу судлаачдын зарим нь “Ундар нүдэн шумбуур Монголд үржих боломжгүй. Нутаглаж, үржих таатай орчин бүхий боломжтой газар гэвэл баруун бүс, Их нуурын хотгор орчим” гэж дүгнэсэн байжээ. Тэгвэл зүүн бүсийн нутаг болох Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух нуурын бүрдэд өдгөө хос шумбуур долоон дэгдээхэйтэйгээ нутаглаж байна. Ховор шувуудыг таньж, байршлыг нь бүртгэсэн Монголын шувуу хамгаалах төвийнхөн “Оройтож үүрлэсэн шувуу дэгдээхэйнүүдээ дагуулан явах үед нь зургийг дарж, мэдээлэл оруулснаар Чух нуур ундар нүдэн шумбуурын үржлийн нутаг гэдгийг албан ёсоор баталгаажууллаа” гэв.

Бэлтгэсэн Ж.Мишээл

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.