Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл: Сэвлэг үргээх буюу үс засуулахад тохиромжгүй

Өнөөдөр гадаа 19 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Есдүгээр сарын 21-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 264 дахь өдөр бөгөөд он дуусахад 101 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 19 хэмийн дулаан бол шөнөдөө 0 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 16. Ангараг гараг. Могойг хүлэгч одтой,  таван шар хар бич өдөр.  Өдрийн наран 6 цаг 38 минутад мандан, 18 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой  болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх буюу үс засуулахад тохиромжгүй.
  4. Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,848.00 төгрөг, зарах нь 2851.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.10, зарах ханш 39.40, юанийн авах ханш 440.50, зарах ханш 442.00, вонийн авах ханш 2.41, зарах ханш 2.43 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 10.00 цагт Зам, тээврийн сэтгүүлчдийн клубын нээлт Зам, тээврийн хөгжлийн яаманд болно.
  2. 11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Олон улсын Энхтайвны өдөр тохиож байна.
  2. 1936 оны энэ өдөр Москва хотын захирагч Юрий Лужков мэндэлжээ.
  3. 1992 оны энэ өдөр БНСУ-ын алдарт хөвгүүдийн хамтлаг болох EXO хамтлагийн дуучин CHEN буюу Kim Jongdae мэндэлжээ.
  4. 1990 оны энэ өдөр Америкийн алдарт жүжигчин, “The Walking Dead”, “The Twilight Saga: New Moon”, “The Twilight Saga: Eclipse” зэрэг киногоороо алдаршсан Christian Serratos мэндэлжээ.
  5. 1976 онд Сейшелийн Арлуудын Бүгд Найрамдах Улс НҮБ-д нэгджээ.
  6. 1964 онд Мальт улс Их Британийн колониос гарч, тусгаар тогтнолоо тунхаглажээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.