Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Буга ажиглах аяллыг тогтмол зохион байгуулна

Тахийн өлгий гэдгээр нь олон хүн мэдэх Хустайн нурууны бас нэгэн чимэг нь халиун буга. 1965 онд 60 гаруй бугатай байсан тус бүсийг нөөц газрын зэрэглэлээр 1993 онд улсын тусгай хамгаалалтад авч, байгаль хамгааллын арга хэмжээг идэвхжүүлсний дүнд эл амьтны тоо өдгөө 20 дахин өсжээ. Хамгийн сүүлд буюу 2019 онд хийсэн тооллогоор судлаачид Хустайн нуруунд 1200 орчим буга бий гэж үнэлсэн байна. Бугын тоо өсөхийн хэрээр өөр газарт нутагшуулах, тархац нутгийг нь тэлэх зорилготой ажлуудыг тус хамгаалалтын захиргааныхан эрчимжүүлжээ. Энэ жил гэхэд гурван аймагт 50 илий нутаг шуулсан аж.

Мөн халиун бугыг өсгөн үржүүлэхийн ач холбогдлыг таниулах зорилготой тусгай сонирхлын аялал санаачилж, өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан билээ. Тэгвэл буга ажиглах хоёр дахь удаагийн аяллыг энэ сарын 25-нд хийхээр төлөвлөж, дотоодын жуулчдыг хэдийн бүртгэж дууссан байна. Тус газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид “Тусгай сонирхлын, танин мэдэхүйн аяллыг төрөлжүүлэн хөгжүүлэх замаар Хустайн байгалийн цогцолборт газрыг сурталчлах, буга хамгаалахад шаардлагатай төсвийг бүрдүүлэх зорилготой. Аяллын багийг мэргэжлийн хөтөч, судлаач удирдаж, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг, мэдээллийг иргэдэд түгээнэ” гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.