Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үндэсний үйлдвэрлэгчид ховор амьтдын төлөө дуугарч эхэллээ

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан хулгайн антай тэмцэх, ховор, нэн ховор амьтдын талаар танин мэдэхүйн мэдлэг түгээх зорилготой нөлөөллийн аяныг цахим орчинд зохион байгуулсаар буй. Урлаг, соёлын салбарынхан үүнд олноороо нэгдэж, дуу хоолойгоо өргөж байгаа. Тэгвэл үндэсний үйлдвэрлэгчид ч мөн хувь нэмрээ оруулдаг болжээ. Тухайлбал, “Sayan” шоколадны үйлдвэрийнхэн бүтээгдэхүүнийхээ хайрцгийг ховор амьтдын зураг, мэдээллээр чимсэн бол үндэсний онцлогийг шингээсэн хувцас, бэлэг дурсгалын зүйлсээр танигдсан “Зосон фэшн” компани “Зэрлэг амьтдаа хайрлая” төсөл санаачилжээ. Тус компанийнхан цоохор ирвэс, хавтгай, мазаалай зэрэг ховор амьтны зурагтай богино цамц, даавуун тор үйлдвэрлэж эхэлсэн байна. Энэхүү төслөө 2023 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд борлуулсан бүтээгдэхүүн бүрийн орлогоос таван хувийг нь байгальд хамгаалалд зарцуулах аж. Төслийн багийнхан “Дэлхийг аврах том төлөвлөгөө бидэнд хэрэггүй. Харин бидний өдөр тутам хийдэг олон, жижиг, хариуцлагатай алхам дэлхийг аврахад чухал нөлөөтэй” гэж онцлов.

Бэлтгэсэн Ж.Мишээл

1
ГайхмаарГайхмаар
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.