Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мэргэшсэн сэтгэлзүйчид сургуулиудад ажиллаж эхэллээ

Ерөнхий боловсролын зарим сургуульд өнөөдрөөс сэтгэлзүйч ажиллаж эхэллээ. Боловсрол, шинжлэх ухааны яам, “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийн багийнхан хамтран өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн сэтгэлзүйчдийг шалгаруулж, шаардлага хангасныг нь мэргэшүүлэх сургалтад хамруулсан бөгөөд ийнхүү ажлын байранд нь гаргав. Эхний ээлжид тус төслийг хэрэгжүүлж байгаа Хэнтий, Орхон, Булган аймаг, нийслэлийн “Эрдмийн өргөө” цогцолбор, “Шинэ эхлэл” зэрэг 23 сургууль сэтгэлзүйчтэй болжээ. Тэдэнд шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүнийг тус төслөөс хандивлаж, ажиллах өрөөг нь олон улсын жишгийн дагуу тохижуулсан байна.

Сургуулиудад ажиллах сэтгэлзүйчид сурагчдын оюун ухаан, бие бялдрын хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх, багш, эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх, ялангуяа хүүхдүүд шилжилтийн эмзэг үеэ даван туулж, муу зуршилд өртөхөөс сэргийлэх зэрэг үүрэг гүйцэтгэнэ. Мөн мэргэжлийн сэтгэлзүйчдэд зориулсан ажлын байрны тоо нэмэгдсэн нь сайшаалтайг Боловсрол, шинжлэх ухааны яамныхан онцоллоо. Өмнө нь сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулахаар олон удаа ярьж, салбарын яам, Засгийн газрын түвшинд бодлогын баримт бичгүүд гаргасан ч ажил хэрэг болгоогүй. Тэгвэл энэ жил сэтгэлзүйчдийг мэргэшүүлэн бэлтгэж, цалин, урамшууллыг нь ч шийдсэнээр хэрэгжүүлэх боломж бүрджээ. Цаашид уг ажлыг шат дараатай үргэлжлүүлж, бүх сургуульд сэтгэлзүйч ажиллуулах төлөвлөгөөтэй гэнэ.

Бэлтгэсэн М.Оч

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.