Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

1954 он: Жэки Чан мэндэлжээ

Жүжигчин Жэки Чан өнөөдөр 56 нас хүрч байна. Азиас Холливудын хэмжээнд хүрч, олон улсад нэрд гарсан цөөн жүжигчний нэг тэрбээр 1954 оны энэ өдөр Хонгконгод төржээ. 5.4 кг жинтэй төрсөн түүнийг багад нь махан бөмбөг буюу паопао гэж хочилдог байсан гэдэг. Найман настайгаасаа кино дэлгэцийн амьдралд хөл тавьсан тэрбээр өсвөр насандаа Брьюс Лигээс үлгэр жишээ авч тулааны урлагаар шургуу хичээллэсэн нь ирээдүйд түүнийг шүтээнээс нь дутахгүй алдар нэрд хөтөлсөн юм. Тэрбээр 100 гаруй кинонд тоглосноос цөөнгүй хэдийг нь өөрөө найруулж, продюссерлэсэн аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.