Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол, Казахстаны хооронд хэрэгжүүлэх Тэтгэврийн тухай хэлэлцээрийн төслийг эцэслэлээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд Тэтгэврийн тухай хэлэлцээрийн төсөл боловсруулах шинжээчдийн багийн IX хэлэлцээг 2021 оны есдүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин зөвлөх Айдар Абишев, ХХАНХЯ-ны Нийгмийн даатгал, нийгмийн болон тэтгэврийн үндсэн хангамжийн бодлогын газрын дэд дарга Мусина.А.Ш зэрэг албан тушаалтан уулзалтад оролцсон бол манай улсыг төлөөлж, ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, ХНХЯ-ны Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга З.Хүслэн нар хэлэлцээрийн ширээний ард суув. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд Тэтгэврийн тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцэж хоёр улсын холбогдох яам, төрийн байгууллагаас ирүүлсэн саналыг Хэлэлцээрт тусгах асуудлыг хэлэлцэж төслийг эцэслэн боловсруулав. Шинжээчдийн баг дараагийн шатны хэлэлцээг 2021 оны арваннэгдүгээр сард зохион байгуулахаар тохиролцлоо. Тэтгэврийн тухай хэлэлцээр байгуулснаар хоёр улсын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангахад нэн чухал үүрэг гүйцэтгэх юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.