Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн есөн сумд 14 мянган тонн самар бэлтгэх зөвшөөрөл олгожээ

Экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс БОАЖ-ын яам хуш модны самрыг болц гүйцсэний дараа буюу есдүгээр сарын 15-наас хойш технологийн дагуу, модоо гэмтээхгүй түүх зөвшөөрөл олгодог. Энэ намар Өвөрхангайн Бат-Өлзий, Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Мандал сумд болон Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ, Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумаас 14 мянган тонн самар түүх зөвшөөрөл олгожээ. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан

“Манай Ойн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтнүүдийн орон нутагт явж ажиллаад ирүүлсэн мэдээллээр самрын гарц  энэ жил өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хоёр дахин бага байгаа нь тогтоогдсон. 2021 онд бид 21 аймгаас сонгоод дөрвөн аймгийн 9 суманд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж, бэлтгэх зөвшөөрлийг олгоно. Урьдчилсан тооцооллоор үйлдвэрлэлийн зориулалтаар 8000 тонн, ахуйн зориулалтаар 6000 тонн самар бэлтгэх нөөц тогтоогоод байна. Хушин ой бүхий орон нутгуудад самар бэлтгэх зөвшөөрөл олгох уу гэдэг асуулт өнөөдөр олон нийтийн анхаарлын төвд байна. Тийм учраас тодорхой хэлэхэд, энэ жил Архангай, Баян-Өлгий, Булган, Увс, Хөвсгөл болон нийслэлийн ногоон бүсэд самар түүх зөвшөөрөл олгохгүй” гэж мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.