Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э.Бадар-Ууганы биеэ өмөөрсөн тайлбар олныг бухимдуулав

Монголын боксын холбооны удирдлага Э.Цэндбаатарыг үндэсний шигшээ багаас хасаж буйгаа өнгөрсөн пүрэв гарагт зарласан. Олимпын алтан медальт тамирчин Э.Бадар-Ууган тухайн хуралд оролцож, ганц хүнээр буюу Э.Цэндбаатараар Монголын боксын холбоо дутахгүй гэх агуулгатай үг унагасан билээ. Харин тус холбооны бусад удирдлага Э.Цэндбаатар архидан согтуурч удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргасан, багшдаа гар хүрсэн учир хассан хэмээн тайлбарласан.

Шуудхан хэлэхэд, Э.Цэндбаатарын мэдэгдэл Монголын боксын холбооны шинэхэн ерөнхийлөгч, улстөрч Х.Нямбаатарын нэр хүндэд халтай байснаас тэрбээр хөөгдсөн. Учир нь Х.Нямбаатар Тусгаар тогтнолын ордонд Монголын боксын холбооны хурлыг зохион байгуулж, өөрөө ерөнхийлөгчөөр нь томилогдсон. Улмаар эл үйл явдлын дараа боксчид наргиж, дарвиж яваад нэгнийгээ зодсон. Тухайн үйл явдлыг Э.Цэндбаатар мэдээлсэн. Тэгээд л хөөгдсөн. Тиймээс ард түмэн мөнгөтэй, чадалтай, сайд, дарга Х.Нямбаатар, Э.Бадар-Ууган нарын талд бус, Э.Цэндбаатарыг өмгөөлж хамгаалан, цахимаар үзэл бодлоо илэрхийлж давлагаалсан.

Харин Э.Бадар-Ууган биеэ өмөөрч нүүр номоороо дамжуулан, ийн мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд Э.Цэндбаатарыг багаас нь мэднэ. Олон удаа хамгаалж, тусалж, дэмжиж байсан. Энэ удаа шигшээ багаас зоригтойгоор хассан. Зодоон гарсан газарт би огт очоогүй гэх агуулгатай зүйл бичсэн байв. Гэвч тухайн тайлбар мөн л олныг бухимдуулж орхив. Тухайлбал, нэг иргэн “Хувийн жижигхээн эгогоосоо салаагүй ийм хүний (Э.Бадар-Ууганыг хэлж буй) удирдлага доор яаж хөгжих вэ дээ энэ спорт болоод боксчин залуус” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

Leave a Reply to Монгол Cancel reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 thoughts on “Э.Бадар-Ууганы биеэ өмөөрсөн тайлбар олныг бухимдуулав

  • zochin says:

    Hvchtei hvnii tald orj hvchgvig deerelhej l bai 1 l odor ooroo tiim baidald orno do bogs doloogchidoo!

  • Зочин says:

    ДАШТ оролцох гээд бэлтгэл хийж байсан тамирчин шинэ ерөнхийлөгчийн хүлээн авалтын дараа яах гэж тэр бааранд очиж хүмүүстэй хамт архидсан нь сонин. Ганц удаа биш удаа дараа ийм асуудалд орооцолдсон гэж дуулдаг л байсан.Холбооноос авсан аргө хэмжээ зөв. Харин зодсон 2 нөхрийг хуулийн дагуу арга хэмжээ авах нь зөв. Тийм том биетэй ахмад тамирчид яаж гар хүрч чадваа.
    Олон түмэн Бадрууганыг ямар холбоотойг олж тогтоочихоод бухимдах хэрэгтэй.

  • Дэмжиж бна. says:

    Э. Бадарууганы шийдвэр зөв. Тамирчин удирдагч хүн шийдэмгий хатуу байх хэрэгтэй. Энэ чинь спорт болохоос эрхэлдэг газар биш.

  • Монгол says:

    Энэ хэдэн дарганцар, цүнх баригчид яагаад ийм арчаагүй новшийн зантай байдаг байнаа. Эдэнд ч алдаа байгаа шүү дэ. Дандаа хар амиа хаацайлж байдаг!?