Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цагдаад халдсан Т.Соёлтыг 30 хоног баривчлахаар болжээ

Өвөрмонголын иргэн Т.Соёлт согтуугаар таксины жолооч М.Базаргүрийг зодож танхайрчээ.  Тэрбээр зодооныг зохицуулахаар ирсэн Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагч, дэслэгч Э-гийн хувцасыг урж, хэл амаар доромжилсноор үл барам “Чамд хэдэн төгрөг хэрэгтэй юм. Худалдаж авъя” гэж тохуурхсан байна.  Т.Соёлтыг БЗД-ийн шүүхийн шүүгч С.Оюунгэрэлийн шийдвэрээр танхайн хэрэгт нь захиргааны хэргийн тухай хуулийн 30-II-т зааснаар 30 хоног баривчлахаар болсон байна. Т.Соёлт өмнө нь “Популярком” хар тамхины дуулиант хэрэгт холбогдож байсан билээ. 
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.