Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж төрийн өмчит компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл боловсруулсан талаар салбарын яамнаас мэдээллээ. Ингэхдээ бусад орны туршлага, эрх зүйн зохицуулалт тухайлбал, БНХАУ-ын Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн сайн туршлага, учирч болзошгүй бэрхшээл, түүнээс урьдчилан сэргийлэх, хяналт зэргийг судалжээ. Монгол Улсад байгуулах биржид түүхий эдийг АНУ-ын Чикагогийн биржийн жишгээр бэлэн бүтээгдэхүүний болон форвард гэрээ, хэлцлээр арилжин туршлагажсаны дараа фьючерсийн худалдаа хийхээр төсөөлж буй аж. Мөн БНХАУ-ын Шанхайн фьючерсийн биржийн эрх зүйн орчинтой танилцаж, биржийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, зуучлагчдын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд сайн туршлагыг нь судлан, хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж буй гэнэ. Тус бирж төрийн өмчит компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь. Дээрх хуулийн төсөл долоон бүлэгтэй аж. Үүнд биржийн эрх зүй, зохион байгуулалтын хэлбэрийг тогтоож, чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог харилцааг зохицуулах, эрдэс баялгийн бүтээгдэхүүнд суурилсан гэрээг биржийн арилжаанд оруулахаар бүртгэх, түүний стандартыг тогтоох, төлбөр, тооцоог гүйцэтгэх, баталгааг нь хангах, арилжаанд оролцох эрх олгох, ил тод, шударга байдлыг хангах, нийтэд хүргэх мэдээллийн сан бүрдүүлэх зэргийг тусгажээ. Бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын хэмжээ ил тод болсноор арилжаанаас тооцох татвар хураамжийг үндэслэлтэй тогтоох нөхцөл бүрдэн, төсвийн орлого нэмэгдэх зэрэг нөлөөтэйг УУХҮЯ-наас тодотголоо. Мөн уг биржийг байгуулснаар арилжааны төлбөр тооцоог Монгол Улсын банк санхүүгийн байгууллагаар дамжуулан хийж, гадаад валютын орлого нэмэгдэн, ханш тогтворжих нөхцөл бүрдэнэ гэв. Дээрх хуулийн төсөл болон дагалдах хуулиудад оруулах өөрчлөлтийг тус яамны цахим хуудаснаас татаж авах боломжтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.