Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Генерал А.Баатарцогт Эрхүүд, хурандаа Г.Сумъяа “Их тэнгэр”-т

 Засгийн газар үхэр жилийн эцэс, бар жилийн эхээр шийдвэр гаргах түвшний биш ч гэлээ хэд хэдэн томилгоо хийв. Тухайлбал, Л.Жавзмааг ОХУ-ын Буриадын нийслэл Улаан- Үдэд ерөнхий консулаар суулгах шийдвэр гаргасан. Л.Жавзмааг манай уншигчид андахгүй. Нийслэлийн болон Булган аймгийн Засаг дарга, Монгол Улсын ерөнхий аудитороор ажиллаж байсан юм. Б.Энх-Амгалан гэдэг хүнийг Хөх хотод ерөнхий консулаар томилсон шийдвэр Л.Жавзмаагийнхтай хамт гарчээ.

Б.Энх-Амгалан нь 1967 онд төрсөн, олон улсын эдийн засагч мэргэжилтэй, итгэмжит дипломат цолтой нэгэн аж. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга байсан С.Батхуягийг Эрээнд консулаар суулгах болсон байна. Хил хамгаалах ерөнхий газрын дарга байсан генерал А.Баатарцогт Эрхүүд ерөнхий консулаар ажиллах шийдвэр саяхан гарсан.

Түүнчлэн бригадын генерал Н.Наран-Очирыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар Батлан хамгаалах их сургуулийн ар тал эрхэлсэн дэд захирлаар томилжээ. Энэ албыг хашиж байсан хурандаа Г.Сумъяа “Их тэнгэр” цогцолборын дарга болсон байна. Тэрбээр энэ ажлыг урьд нь хийж байсан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.