Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Их Британи еврог үндэсний валютаа болгож магадгүй

Их Британи хэзээ нэгэн цагт еврог үндэсний валютаа болгож магадгүй хэмээн тус улсын Бизнесийн сайд Питер Манделсон хэлснийг AFP агентлаг дамжуулав. Гэвч ойрын хугацаанд ийм өөрчлөлт хийх боломж муутай байгааг тэрбээр онцолжээ. “Энэ хэзээ болохыг надаас битгий асуу. Ойрын хугацаанд биш ч гэлээ хэзээ нэгэн цагт бид ийм алхам хийнэ” хэмээн П.Манделсон тэмдэглэсэн байна.

Их Британийн эрх баригчид евро бүсэд нэгдэхийн эсрэг байдаг учир П.Манделсоны таамаглал биелэхэд хэцүү болохыг мэргэжилтнүүд тайлбарлажээ. Тэр тусмаа Грекийн санхүүгийн асуудлаас болж еврогийн ханш хэдэн сарын турш уруудаж буй өнөө үед дээрх мэдэгдлийг хийсэн нь олныг алмайруулав. Евро бүсийн санхүүгийн тогтвортой байдал ганц улсын төсвийн алдагдлаас болж муудаж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг алдагдуулж буй. Нөгөө талаас Их Британи ч мөн санхүүгийн хэцүүхэн байдалд орсон. Европын холбоонд багтдаг ч евро бүсэд ордоггүй тус улсын төсвийн алдагал үлэмж хэмжээгээр тэлээд байгаа юм.

Еврог үндэсний валютаа болгосон бол Их Британи ийм байдалд орохгүй гэж зарим мэргэжилтэн үздэг аж. 1999 онд байгуулагдсан евро бүсэд Европын 16 орон багтдаг бөгөөд еврогоор төлбөр, тооцоогоо хийдэг билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.