Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“МОРЬТОЙ ЖААЛ” Монгол руу жуулчдыг татаж байна

     Өнгөрсөн жил Өрнөдийн орнуудыг “байлдан дагуулж” бэстселлер болсон “Морьтой жаал” баримтат кино, номын нөлөөгөөр Хойд Америк, Европын орнуудын аялал жуулчлалын зарим компанийн орлого суга өсөх магадлалтай боллоо. Төрөлхийн ярих, сэтгэх чадваргүй, оюуны хомсдолтой бяцхан хүүгээ аав, ээж нь Монголд авчран бөөгийн зөвлөмж, монгол морины ач тусаар гуравхан сарын дотор эдгээсэн түүхийг мэдэхгүй хүнгүй болжээ. Иймд аялал жулчлалын компанийн “сэргэлэн” эзэд “Гайхамшигт Монгол оронд аялах хөтөлбөр” гэгчийг гаргасан байна. Тухайлбал, “Говьд гэр бүлээрээ аялцгаая”, “Тэмээ-хүүхэд” гэсэн аяллын хүрээнд тал нутгаар морьтой давхиж, Чингис хааны амьдарч байсан гэрт байрлан, хүсвэл тэмээ хөлөглөн эртний үлэг гүрвэлийн өлгий болсон говийг туулах боломжтой хэмээн онцолжээ. Дээрх аялал жуулчлалыг тавдугаар сараас аравдугаар сар хүртэл хийх юм байна. Учир нь аравдугаар сараас хойш Монголын хүйтэн өвөл эхэлнэ гэжээ. Одоогоор тус компаниудад хандан Монголд аялахыг хүссэн жуулчдын захиалга илт нэмэгдсэн агаад өнгөрсөн долоо хоногт л гэхэд Их Британийн аялал жуулчлалын “Amazing Travel” төвд 328 хүн Монгол руу аялахаар бүртгүүлсэн байна. Нэг хүний зардал нь 3045 ам.доллар бол, 12-17 насныхан 2745, харин 4-11 насны хүүхдийн зардал нь 2454 доллар гэжээ.

Ш.АЛТАЙ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.