Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ялагчид гардуулах “Холливудад аялах тасалбар”

“Холливудад аялах тасалбар” нэртэй телевизийн реалити шоу болох нь. Шоу нэвтрүүлэгт зөвхөн дэлгэцийн уран бүтээлчид оролцохоороо онцлог юм байна. Тус нэвтрүүлэгийн ялагч Холливудад зочилж, дэлхийд алдартай кино студи, продакшнуудын туршлагыг судлах эрхтэй болох гэнэ. Энэхүү реалити шоун “АВС” студийн найруулагч Патрик Макмунас болон “Монгол кино нэгтгэл”, “Hero entertainment” зохион байгуулж байгаа бөгөөд шүүгчээр соёлын гавьяат зүтгэлтэн Б.Балжинням “Монгол” кино нэгтгэлийн захирал Ж.Солонго, ая зохиогч Аранзан нар ажиллана. Тус шоуг санаачилсан Патрик Макмунас “Монголчууд ер бусын авьяастай хүмүүс. Тийм болохоор энэ улс дэлхийд танигдахгүй үлдэх нь маш харамсалтай. Хүний үнэн шалгуур бол хонгилын үзүүрээс гэрэл цухуйж байгааг мэдэхгүйд бус тэндээс гэрэл гарч байгааг ухаарах агшинд үүргээ хүлээж үлгэр дууриал үзүүлснээрээ хэмжигддэг гэж бодож байна. Тэгэхээр энэ шоу жинхэнэ шилдгийг шалгаруулах, үзүүштэй нэвтрүүлэг болно” хэмээн ярилаа. 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.